Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 241 микро автобус гэрээний дагуу үйлчилгээнд явдаг

Нийслэлийн хэмжээнд 214 микро автобус гэрээний дагуу тээврийн үйлчилгээнд явдаг байна. Тэгвэл үүний 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ. Тиймээс дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасна гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа. Харин насжилт дуусаагүй буюу шаардлага хангасан 40 микро автобусаар алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчлэх юм байна. Энэ талаар Г.Доржпалам НТГ-ын зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн даргаНасжилт нь дуусч, микро автобусаа хасуулсан аж ахуйн нэгж, иргэдийн хувьд шаардлагад нийцэх дунд оврын автобусыг оруулж ирэхээр гэрээ хийж эхэлсэн.Эхний ээлжид БНХАУ-аас оруулж ирсэн 10 дунд оврын автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн байгаа.Цаашид нэмж дунд оврын автобус оруулж ирэн, үйлчилгээнд нэвтрүүлэхээр гэрээ хэлэлцээ хийж байгааг албаныхан тодотголоо. Эдгээр автобусыг гэр хорооллын алслагдсан бүсэд явуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *