Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн физикийн 49 дэх олимпиадын дүн гарлаа DNN.mn

Нийслэлийн Физикийн 49 дэх, Монгол Улсын гавьяат багш Б.Оргойн нэрэмжит 27 дахь удаагийн нийслэлийн Физикийн аварга шалгаруулах олимпиадын дүн гарч улсын олимпиадад оролцох эрх авсан багш, суралцагчдад шагналыг гардуулан өглөө.

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа болох нийслэлийн Физикийн олимпиад энэ сарын 19 –ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж, 9 дүүргээс шалгарсан 7-12 дугаар ангийн нийт 376 сурагч, 46 багш оролцлоо.

Эдгээр багш, суралцагчдаас улсын олимпиадын 9 дүгээр ангийн төрөлд 11 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 12 сурагч, багшийн төрөлд 12 багш шилдгээр шалгарч, улсын олимпиадад оролцохоор боллоо.

Нийслэлийн Физикийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хамт олон, ивээн тэтгэж ажилласан “Intum” интеллгент технологи ХХК-ийн захирал О.Баяр танд талархал илэрхийлье гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *