Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Та ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс дараах зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлээрэй.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
-Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах,
-Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх,
-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх,
-Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх,
-Гараа тогтмол сайн угаах,
Хоолны хордлогоос сэргийлэх:
-Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах,
-Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах,
Осол гэмтлээс сэргийлэх:
-Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих,
-Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх,
-Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх,
-Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах,
-Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх зэрэг болно.