Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгожээ

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгосон байна.

Мөн вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах, эрүүл мэндийн үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид ашиглах автобусыг ч бэлджээ. Явуулын цэг хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод ажиллах юм.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дархлаажуулалтын цэгийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нь нэмэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхтэй холбоотой шийдэл гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл”-д өнөөдөр ажиллан явуулын цэгийн бэлэн байдлыг шалгасныг Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *