Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Архивын газрын 60 жилийн ой тохиож байна

Монгол Улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 91, нийслэлд архивын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Архивын газраас ахмад, дунд, залуу гурван үеийн архивчдын уулзалтыг зохион байгууллаа.

Архивын салбарын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, архивын салбараас төрсөн гавьяат үйлстний хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах, тэдний дурсамж, зөвлөгөөг сонсох зорилготой уулзалт болсон юм.

Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа “Ахмад үеийн архивчид маань залуу, дунд үеийнхэндээ зааж, зөвлөх, ажлын туршлагаасаа хуваалцах зүйлс маш олон байдаг. Архивын байгууллага цаг үетэйгээ уялдаж шинэ шатанд гарах шаардлагатай байна. Гэтэл өмнөх үеийн дадлага, туршлага уламжлалаа авч үлдэх хэрэгтэй. Тйим учраас энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *