Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 247 мянган өрхийг PCR шинжилгээнд хамруулна

Нийслэлд өнөөдрөөс “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ эхэлж байгаа талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш буюу энэ сарын 11-13-нд халдвар голомтлон тархсан эрсдэл бүхий нутаг дэвсгэрт өргөтгөсөн тандалтын шинжилгээ явуулж 109 068 хүнийг хамруулжээ. Эдгээр иргэдээс зургаан хүн болон ойрын хавьтлын 5 хүнд халдвар илэрчээ.

Харин хөл хорионы үлдсэн ес хоногт “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг явуулах бөгөөд өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн өрх бүрээс шинжилгээ авч эхлээд байна. Тус дүүрэгт энэ сарын 16-ныг дуустал 54 261 өрхөөс шинжилгээ авах юм. Харин Баянгол дүүрэгт хоёрдугаар сарын 17-нд, Хан-Уул дүүрэгт хоёрдугаар сарын 18-нд, Чингэлтэй дүүрэгт хоёрдугаар сарын 19-нд, Сүхбаатар дүүрэгт хоёрдугаар сарын 20-нд, Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сарын 21, 22-нд, Багахангай дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд, Багануур дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд, Налайх дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зохион байгуулна. Ингэснээр нийслэлд нийт 247 674 иргэн шинжилгээнд хамрагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *