Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 24-р сургуульд дэлбэрэлт болжээ

Өнөө өглөө 06:40 цагийн үед Нийслэлийн 24-р дунд сургуулийн цайны газарт газ дэлбэрсэн байна. Тодруулбал, сургуулийн зүүн жигүүрт газ дэлбэрч цонхнууд хагарсан бөгөөд сургуулийн цайны газрын зарим цонх хайлжээ. Дэлбэрэлт болох үеэр сурагчид цуглаагүй байсан учир хүн бэртгэж гэмтээгүй бөгөөд галыг Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Одоогоор хэргийн газарт мэргэжлийн байгууллагууд үзлэг хийж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *