2021 оны 01-р сарын 27-ны өдрийн 12:00 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд доорх 15 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.
БГД: 12-р хороо 19-р байрБГД: 5-р хороо 47а байрБГД: 14-р хороо 16-р байрБГД: 21-р хороо Горьк нийтийн байрБЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байрБЗД: 2-р хороо 8-1-р байрБЗД: 17-р хороо 61-р байрБЗД: 26-р хороо Баянмонгол хороолол 410 байрБЗД: 7-р хороо 38а байрЧД: 3-р хороо 23-р байрСХД: 8-р хороо 50 айлын орон сууцСХД: 15-р хороо 20-р байрСХД: 19-р хороо Чин нийтийн байрСБД: 15,16,18-р хорооны бүсчилсэн хэсэгСБД: 1-р хороо 23-р байр
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.
Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.
Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. ЭМЯ-ны 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс