Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийслэлд вакциндаа огт хамрагдаагүй 470 мянган хүн байна” гэв

2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 16:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакциндаа огт хамрагдаагүй 470 мянган хүн байгаа болохыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Нийслэлд оршин суугаа насанд хүрсэн иргэдийн 59 хувь нь вакцинаа тариулсан гэсэн үг бөгөөд нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлгийн ажилтан вакцинжуулалтад ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалтын эдгээр цэгийг тавдугаар сарын 8-ныг хүртэл ажиллуулах бөгөд 9-нөөс эхлэн цэгүүдийг хумих шийдвэр гарсан. Тавдугаар сарын 8-ныг хүртэл тогтоож буй хатуу хөл хорионы зорилго нь вакцинжуулалтад хамруулах юм гэдгийг тэрбээр тодотгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *