Categories
мэдээ нийгэм

Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй 430 барилга байна

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 09:12:51 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайд болсон 5.2 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд мэдрэгдсэн.

Тэгвэл Шадар сайд сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.22/ Барилга хот байгуулалтын яаманд ажиллахдаа нийслэлийн хэмжээнд хүчитгэх шаардлагатай 125, газар хөдлөлтөд тэсвэргүй 430, ашиглахыг хориглосон 340 барилга байгаа бөгөөд эдгээрийг шинэчлэхэд санхүүжилтээс гадна хууль эрхзүйн орчинг шинээр бүрдүүлж холбогдох баримт бичгүүдийг боловсруулж батлуулах шаардлагатай байгаа талаар ярилаа.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр 340 барилгыг нь ашиглахыг хоригложээ.

Цаашдаа шинээр баригдах барилга байгууламжуудад газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чанар стандартын шалгуур, шаардлагыг анхнаас нь тодорхой болгож хяналт тавьдаг байх тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах нь чухал гэдгийг энэ үеэр талууд онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *