Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гал түймрийн гурван дуудлага иржээ

Нийслэлд өчигдөр гал түймрийн гурван дуудлага иржээ. Үүнд Онцгойгийнхон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 11 гудамжийн 223 тоотод иргэн Э-н 5х3 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:13 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч ажиллаж, галыг унтраасан байна. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19 дүгээр гудамжийн 12 тоотод иргэн Д-н 8х11 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг /яндангийн цонолт/ шатаж байна гэсэн дуудлагыг иргэн М 2015.02.21-ний өдрийн 16:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч унтраажээ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Б-н 2 А дугаар гудамжийн 1626 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр эд хогшлын хамт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн шөнийн 04:57 цагт Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж, гал унтраажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *