Categories
мэдээ нийгэм

Нийслэл сүүний үйлдвэрийн үхрийн фермтэй болно

Хотын даргын захирамжаар “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүүний үйлдвэрийн үхрийн фермийн аж ахуйн үйл ажиллагаа, барилга, байгууламж, эрүүл ахуйн стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус баталжээ. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм байна.

Техникийн даалгавар, түүнд зарцуулагдах 11 сая 891 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зардлаас гаргахыг нийслэлийн Засаг дарга даалгажээ.

“Сүүний үйлдвэрийн үхрийн фермийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” үндэсний стандартын төслийг холбогдох хууль, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж, ажилласнаар Улаанбаатар хот сүүний чиглэлийн үхрийн фермтэй болох нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *