Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотод үер буужээ

Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэнгээс ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсаар байгаа. Энэ долоо хоногт Өвөрхангай, Орхон, Дархан-Уул зэрэг аймгуудад үер буусан тухай мэдээ байна. Харин өчигдөр нийслэл хотод 17.00 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсны улмаас Зурагт, III-IV хороолол, Баянхошуу, Зүүн салаа орчмын газрууд үерт өртлөө. Энэ үеэр авто замуудад их хэмжээний ус эрчлэн орж ирж, гэр хорооллын гудамжуудаар явахад бэрхтэй болсон юм. Баянхошуу орчимд цахилгаан мөн хэсэг хугацаанд тасарсан юм.

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийнхан амрах завгүйгээр ажиллаж, Зурагтын шинэ эцсийн буудлын орчимд авто зам дээр бий болсон их шороог ачиж, цэвэрлэгээ хийж байна. Харин Баянхошууны 7, 8 дугаар хорооны зарим гудамжны булан тохой үерт автсаны улмаас ангал үүсч, эвдэрч сүйдээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *