Categories
мэдээ улс-төр

Нийслэл хотын албан татварыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэд хэдэн хууль, тогтоолын төсөл баталсан юм. Тэр дунд Засгийн газраас өнгөрсөн онд өргөн барьсан “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн хэлэлцэж, баталлаа. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.2 хувийн дэмжлэгтэйгээр хууль хүчин төгөлдөр болов. Ингэснээр татвар төлөгчийн худалдан авсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд Нийслэл хотын албан татварыг ногдуулахаар болж байна. Мөн татвар төлөгчийн худалдан авсан зочид буудал, амралтын газар, зоогийн газар, баарны үйлчилгээнд тус татварыг ногдуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *