Categories
мэдээ нийгэм

Нийслэл болон Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй гэв

ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаа аж. Тиймээс хэрэглээний оргил цагуудаар чадлын дутагдалд орох тохиолдолд Диспетчерийн үндэсний төв ХХК-аас долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж болзошгүй талаар мэдээллээ. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас “Манай компанийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад цахилгааныг хязгаарлаж болзошгүй тул хэрэглэгч Та бүхэн энэ хугацаанд хэрэглээндээ зохицуулалт хийнэ үү” гэсэн юм. Шаардлагатай тохиолдолд дараах хуваарийн дагуу цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.

Хязгаарлах цаг

Хэрэглэгчдийн байршил

08:00-10:00

БЗД 12, 15-р хорооллын зарим хэсэг,
Бөхийн өргөө орчимд

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг

ХУД Үйлдвэр комбинат

БГД 2, 3, 4, 10-р хорооллын зарим хэсэг,
Төмөр зам

СХД Баянхошуу, 1-р хороолол

Төв
аймаг
баруун
талаарх САА-ууд

10:00-12:00

БЗД Гачуурт, Цагаан даваа, Ганц, Худаг,
ШУТИС-КТМС, 12, 15-р хорооллын зарим хэсэг

СБД Автобус-3 компани орчим, 5-р
хорооллын урд хэсэг, 220 мянгат, Зуун айлын хойд хэсэг, 2, 3, 6, 7 буудал,
Дамбадаржаа, Бэлх, Сэлх

ЧД Хайлааст, Чингэлтэй, Зүрх-Уул

ХУД 120 мянгат, ХААИС, Зайсангийн амны
зарим хэсэг, 19-р хороолол, Яармаг, Нисэх

12:00-14:00

БЗД 12, 15-р хорооллын зарим хэсэг,
Замын цагдаагийн газар, Нарантуул зах, Алтан-Өлгий, Цайз, Шар хад, Да хүрээ

Төв аймаг
Зуунмод сум, Жаргалантын амны зарим хэсэг

ХУД АПУ ХХК, Арьс ширний үйлдвэр, Ноосны
үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Эрэл ХХК, Говь үйлдвэр, ДЦС-3 ХК-ийн хойд хэсэг,
Яармагийн 1, 2-р буудал орчимд, Арцатын гудамжууд, 41, 34-р сургуулиуд,
Нүхтийн ам

БГД Гурвалжингийн гүүрнээс урагш гол
хүртэл, Төмөр замын хэсэг

СХД 5 шарын орон сууцнууд, 12-р
сургууль, Гал унтраах анги, ангийн орон сууц, 184, 164-р Цэргийн ангиуд,
МонЧехМет ХХК, Сүлжмэлийн үйлдвэр, Хангай зах, Тоосгоны үйлдвэр орчим, Монос
эмийн үйлдвэр, Сонсголон, Төв бараа бааз, Түүхийн эдийн бараа бааз, Орбитын
орон сууц, Дэвшил ХХК, ГЖүГ з/б, Бүрд, АТЦ, Хөсөг, Их үүсгэл, Туул ХХК-иуд

14:00-16:00

БЗД Хонхорын гэр хороолол, Чулуут, Хүрэл
тогоот, Скай резорт,

РЦНК-ийн
баруун талын хорооллууд, Чингис зочид буудал, 12, 15-р хороолол, Цагаан
даваа, Ганц худаг орчим

СБД 40, 50 мянгат, Төмөр замын зарим
хэсэг, УБИС, Нэгдүгээр амаржих газар, Төв шуудангийн арын хэсэг, Хангарьд
ордон орчимд, МУИС-4, МУИС-2, Хүүхэд залуусын хөгжлийн төв

ХУД Цэнгэлдэх хүрээлэн орчим, Зуун айлын
зарим хэсэг

СХД
Баянхошуу,
1-р хорооллын зарим хэсэг, 1-р хорооллын замын урд хэсэг

Налайх дүүрэг, Төв аймаг Баянцагаан, Баянчандмань сум, Багахангай

16:00-18:00

БЗД Амгалангийн тал хэсэг, Өгөөмөр
техникийн захын урд хэсэг, 12, 15-р хорооллын зарим хэсэг, 13-р хороолол,
16-р хороолол, Офицеруудын ордны зүүн болон зүүн урд хэсэг

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг, УБИС,
Нэгдүгээр амаржих газар

ХУД Цэнгэлдэх хүрээлэн орчим

СХД Орбит, 22-ын товчоо, 05, 151, 158,
164, 013-р Цэргийн ангиуд, 25-р бааз, Чулуун карьер, Хүнс ББ, Баянголын ам,
Толгойт, 65-р сургууль, Монгол эд ХХК, Савангийн үйлдвэр, Гахайн завод, Нефьт
бааз, орон сууцнууд, Мах импекс, Гурилын үйлдвэр

Налайх дүүргийн зарим хэсэг

18:00-20:00

БЗД Гачуурт

ЧД Усан сан, ногоон зоорь, Нохойн
сургууль орчмоор, Нохойн сургуулийн хойд хэсгээр, Дэнжийн 1000, Хайлааст

ХУД Яармагийн 1, 2-р буудал, Арцатын
гудамж, 41, 34-р сургуулиуд, Нүхтийн ам, Нисэхийн дэнж

БГД
2, 3, 4, 10-р
хорооллын зарим хэсэг

СХД 1-р хорооллын зарим хэсэг

Төв
аймаг
Зуунмод,
Сэргэлэн сум, Жаргалантын ам,

20:00-22:00

БЗД 12, 15, 16-р хорооллын зарим хэсэг,
Цагаан даваа

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг, 2, 3,
6, 7 буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх

ЧД Чингэлтэй, Хайлааст

ХУД 120 мянгат, Оргил рашаан сувилал,
Удирдлагын академийн орчимд

СХД Рашаант, Баянхошуу, Геологийн
лабораториос зүүн тийш Менгеогийн орон сууц хүртэл, Хилчин, Тоосгон орчимд,
1-р хорооллын зарим хэсэг, 1-р хорооллын замын урд хэсэг

Налайх дүүргийн зарим хэсэг

Жич: УБЦТС ХК-аас хийж буй засварын ажилтай холбогдуулан хийж буй таслалтууд энэ хуваарьтай холбогдолгүйг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *