Categories
мэдээ улс-төр

Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн үр шим хүртэгчдийн байдалд хийсэн тайланг танилцууллаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк хамтран “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ” тайланг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.

Уг тайлан нь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, төсвийг тоймлон үзэж, хамрах хүрээ болон үр шим хүртэгчдийн шинж чанарт дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнгээс харахад нийт нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын 56 хувь нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой бүлгийн өрхийн гишүүдийн 40 хувьд ноогддог бол, дундад түвшиний амьдралтай өрхийн 40 хувь нь нийгмийн халамжийн шилжүүлгийн 28 хувийг хүртдэг гэсэн үзүүлэлт гарчээ.

Тус тайланг гаргаснаар нийгмийн халамжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд нийгмийн халамжийг оновчтой чиглүүлэх, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, олон төрлийн тусламж үйлчилгээг нэгтгэн багцлах, зарцуулж байгаа хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, халамжийн тогтолцоог илүү үр дүнтэй болгох ач холбогдолтой юм. Түүнчлэн нийгмийн хамгааллын салбарын стратеги төлөвлөгөө боловсруулах үйл явцад дэмжлэг болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *