Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого 253.8 тэрбум төгрөгөөр өсчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долоон сард 1580.5 тэрбум төгрөг болжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 253.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 203.0 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ хугацаанд өмнөх оны мөн үеэс 269.6 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 134.3 тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 66.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *