Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн системийг шинэчилж байна

Нийгмийн даатгалын байгууллага даатгалын мэдээллийн системээ шинэчлэн хөгжүүлж, энэ талаарх сургалтыг үе шаттай хийж байна.

Салбарын хэмжээнд байгууллагын санхүү, хүний нөөцийн систем нэвтрүүлж, ажилтнуудад энэ сарын 15-наас зааж эхлэв. Энэхүү вебд суурилсан нийгмийн даатгалын цогц системийг 2022 оноос бүрэн нэвтрүүлснээр даатгуулагч, ажил олгогчид нийгмийн даатгалын үйлчилгээг нэг цонхноос авах, харилцах нөхцөл бүрдэх юм.

Тухайлбал, даатгуулагч өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ хянах, онлайнаар тэтгэвэр, тэтгэмжээ шинээр тогтоолгох, өөрчлөх хүсэлтээ илгээх, шийдүүлэх, өргөдөл, хүсэлтийн явцыг хянах, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, ажил олгогчдын хувьд шимтгэлийн тайлан, төлбөрийн мэдээллийг Нийгмийн даатгалын байгууллагатай бодит горимд солилцож цаг хугацаа хэмнэх давуу талтай аж.

“Ай Ти Зон” ХХК-ийн хариуцан гүйцэтгэж буй энэ ажлыг Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн хамгаалал-Нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр хийж байгааг НДЕГ-аас мэдээллэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *