Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын архивыг бүрэн цахимжуулжээ

Архивт хадгалагдаж байсан 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 13 сая хуудас цаасан тайлан, маягтыг цахимжуулж, дуусчээ.

Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдсэн гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *