Categories
мэдээ спорт

Нийслэлийн ЕСБ-иудын хөлбөмбөгийн талбайг сэргээх санал гаргалаа

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо нар сар шинийн өмнө МХБХ-ны гишүүн клубууд, нийслэлийн ЕБС-иудын захирлуудтай уулзлаа.

Тус уулзалтаар МХБХ-ны гишүүн клубууд, ЕБС-уудын сургуулиудыг дэмжих бодлогын хүрээнд ОУХБХ-ны санхүүжилттэйгээр төсөл хэрэгжүүлж, тэрхүү сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлаж, стандартад нийцсэн, аюулгүй болгох тухай гол санааг хэлэлцсэн юм.

Энэхүү талбай засварлах төсөл нь 15-20 жилийн хугацаанд өөр зориулалтаар ашиглахгүй нөхцөлтэй байх бөгөөд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резин зэрэг гол материалыг нийлүүлэх бөгөөд суурийн ажил, хашаа, гэрэлтүүлгийн ажлуудыг сургууль, клубууд хамтран шийдэх юм.

Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд хүүхэд багачуудыг тоглуулах эрхэм зорилгыг аль аль тал нааштай хүлээн авч хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *