Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Хүүхэд ч ойлгохуйц Мизэсийн хялбар тайлбар” гэсэн нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс ханшийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн тусч буйг бодит байдал дээр очиж сурвалжилсныг унших боломжтой. Мөн манай улсын эдийн засаг өнөөгийн байдал, долларын ханшийн өсөлт цаашид хэрхэн өрнөх, ямар гарц буй талаар Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. Энэхүү ярилцлагын үргэлжлэлийг аравдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрээр эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, “Стэнд бай” хөтөлбөр, улсын төсөв гэх мэт улс төр, эдийн засгийн хүрээнд өөрийн байр сууриа илэрхийллээ.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Хүүхэд ч ойлгохуйц Мизэсийн хялбар тайлбар” гэсэн нийтлэл хэвлэгдлээ.

Эдийн засгийн дөрөвдүгээр нүүрнээс Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Мэдрээтэй хийсэн ярилцлагыг уншаарай.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс “Хүүхдийн 108 дугаарт өдөрт 800 гаруй хүүхэд холбогдож тусламж хүсдэг” гэсэн гарчигтай сурвалжлага нийтлэгдлээ. Энэхүү сурвалжлагад хүүхэд хүчирхийлэлт өртөх байдал жил ирэх тутам нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Хүүхдийн 108 дугаарт ирж буй дуудлагын ихэнхи хувийг ямар нэгэн байдалд хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлж байна. Энэ талаарх тодруулагыг хүлээн авч уншаарай.

Манай сонины 11 дүгээр нүүрний “Шинжлэх ухаан” буланд гарсан Химийн ухааны доктор А.Минжигмаатай ярилцлаа. Тэрээр ярицлагадаа “Манай эрдэмтэд ургамлаас хорт хавдар эмчилдэг бэлдмэл гаргаж авсан нь дэлхийд шинэ нээлт болж байна” хэмээн онцлон хэллээ. Энэ сонирхолтой ярилцлагыг лхагва гаригийн дугаараас унших боломжтой.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *