Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Бурхны хүсэлт” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монголын худалдаачдын холбооноос өчигдөр Төрийн ордонд “Монголын худалдаачдын их хурал”-ыг зохион байгуулсан юм. Энэ талаар тэргүүн нүүрэн дэх “Худалдаа эрхлэгчид хууль эрх зүйн орчинтой болохыг хүслээ” сурвалжилгаас уншаарай.

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай хийсэн ярилцлага улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулбал бид бууж өгснөөс өөрцгүй” гэжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Бурхны хүсэлт” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Чингэлтэй дүүргийн XVII хорооны өндөр настан гавьяат багш Я.Дүгэр, Баянгол дүүргийн өндөр настан М.Лхагвадорж, БЗД-ийн XVI хорооны иргэн С.Гямнансүрэн, Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Ц.Баттөмөр нар хэлэх үгийн индэрт өөрсдийн үзэл бодлоо илэрхийлснийг зургаадугаар нүүрнээс хүлээн аваарай.

Баримт, үйл явдлын VII нүүрнээс Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч хараарай. Тэрээр “Цаазын ялыг сэргээх нь олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө” хэмээн онцолж хэлжээ.

Энэ оны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн хоёрдугаар байрны эзэн ШУА-ийн Химийн, хими технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, доктор, академич Ж.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг эдийн засгийн XI нүүрнээс үзээрэй. Тэрээр “Нүүрсний үнсээр арьс, ширний үйлдвэрүүдийн бохирдуулсан усыг цэвэрлэж болно” гэсэн байна.

Карл Марксын “Капитал” хэмээх алдарт бүтээлийг герман хэлнээс монгол хэлэнд бүрэн орчуулахад амьдралынхаа гучин таван жилийг зориулсан эдийн засгийн ухааны доктор Б.Бирваатай хийсэн ярилцлагыг XIII нүүрнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *