Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Бид монголоид​” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэнтэй хийсэн ярилцлагыг өнөөдрийн шинэ дугаартаа онцлон хүргэж байна. Ярилцлагыг нэг, 13 дугаар нүүрт хэвлэлээ.

Н.Доржсүрэн хэлэхдээ “Охин маань 2012 оны Лондонгийн олимпод орсноосоо хойш жилээс жилд барилдаан нь сайжраад өөрийгөө сайн хөгжүүлсэн. Ер нь медаль авчих байх гэсэн итгэлтэй л сууж байлаа. Жүдогийн спорт сонирхдог хүн бүхэн манай охинд найдвар тавьж байсан байх. Эх орныхоо итгэлийг алдалгүй олимпийн мөнгөн медаль авсан охиноороо бахархаж байна” хэмээн өгүүлжээ.

Эрүүл мэндийн шинэ сайд А.Цогцэцэгийн ярилцлагыг та өнөөдрийн дугаараас сонирхож болно. Тэрбээр сайдын албыг аваад хэдхэн хонож байгаа ч салбартаа шийдэхээр төлөвлөж буй асуудлын талаар манай сэтгүүлчийн асуултанд хариулт өгсөн байна. Тухайлбал,

-Эмнэлгээс эмнэлгийн хооронд өвчтөнүүдийг явуулдаг байдлыг хамгийн түрүүнд засах хэрэгтэй гэдгийг иргэд ярьдаг юм билээ. Зарим нь тэгж хариуцах эмнэлэггүй явж байгаад амь насаа алдах тохиолдол бий гэдэг. Энэ мэтчилэн шийдэгдэж байгаа ямар асуудал байгаа бол? гэсэн асуултанд хэрхэн хариулсныг нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын “Бид монголоид” нийтлэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт хэвлэгдлээ. “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр бол нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг, дэвшүүлсэн аливаа асуудал нийгэмд хүрч, чухал шийдвэрт нөлөөлж байдгаараа алдаршсаныг уншигчид мэднэ. Тэгвэл өнөөдрийн гуравдугаар нүүрт алдарт Баабарын нийтлэл гарлаа.

“Элчин сайд ярьж байна” буланд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаатай онлайнаар хийсэн ярилцлагыг нийтэллээ. Олимп болж буй Бразил улсын сонин содон мэдээллээс энэ удаа дуулгажээ. 11 дүгээр нүүрийг сөхөөрэй.

“Рио-2016” олимпийн наадмын шигшээ барилдаанд манай тамирчин Д.Сумъяа дэлхийн алдарт бөх Каори Мацүмотог ялж, мөнгөн медалийн болзол хангасан билээ. Лондонгийн олимпийн аварга, Токиогийн дэлхийн аварга, Парисын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Их дуулгын гурван удаагийн аварга, “Чингис хаан” гранпригийн хүрэл медальт Каори Мацүмототой 2015 оны “Чингис хаан” гран при тэмцээний үеэр манай сэтгүүлч Д.Даваасүрэн ярилцаж байсан юм. “Өдрийн сонин”-ы архивыг нээн түүний ярилцлагыг өнөөдрийн дугаартаа хүргэж байна. 13 дугаар нүүрээс уншаарай.

Мөн “Уран бүтээлч” булангаас “Universe Best Songs-2016” наадмын гранпри шагналын эзэн Ц.Шинэбаяртай хийсэн ярилцлагыг уншаарай. Тэрбээр СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг энэ жил төгссөн, Ардын жүжигчин А.Долгорын шавь ажээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *