Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гурван зуун техникч буюу Мэргэжлийн засгийн газар” фельетон хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сурвалжлага” буландаа “Нарантуул” зах, “Алтжин Бөмбөгөр”, “Оргил” худалдааны төвүүдээр орж, хичээлийн хэрэгслийн үнэ ханш ямар байгааг сонирхон сурвалжилж хүргэж байна. Ерөнхийдөө хичээлийн шинэ жил дөхсөн болохоор эдгээр газрууд хөл хөдөлгөөн ихтэй байна. Эцэг эхчүүд та бүхэн өнөөдрийн сурвалжлагаас тодорхой мэдээлэл авч, хаана хүүхдэдээ хэрэгтэй хичээлийн хэрэгсэл ямар үнэтэй байгааг тольдоорой.

Өнөөдрийн шинэ дугаарт УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын
хяналтын дэд хорооны
дарга З.Нарантуяатай
ярилцлаа. Сангийн сайд Монгол
Улсын эдийн засгийн
байдал хүндрэлтэй байгаа
тухай мэдээлэл хийсэн, энэ талаар байр сууриа илэрхийлж ярилаа. Нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

“Элчин сайд ярьж байна” буланд БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдтой онлайнаар хийсэн ярилцлага гарлаа. Тэрбээр “Олон чиглэлээр харилцан ашигтай хамтын
ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, иргэдийн
харилцааг өргөжүүлэхээр чармайж байна” хэмээн ярилаа. Тавдугаар нүүрээс уншина уу.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр бол нийгэмд шуугиан тарьсан нийтлэлүүдийг хүргэдэг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдгаараа алдартай. Энэ өглөөний гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гурван зуун техникч буюу
Мэргэжлийн засгийн газар” фельетон хэвлэгдлээ.

Долоо хоног бүрийн пүрэв гаригийн дугаарт “Багш” буланг тусгайлан хүргэж байгаа билээ. Өнөөдөр Г.Баасанжав багш шавьтайгаа хамт уригдлаа. Олон Улсын физикийн олимпиадын хүрэл медальт “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Л.Дөлгөөн, түүний багш Г.Баасанжав нар манай соины редакцид ирж ярилцлага өгөхдөө олон улсын физикийн
олимпиадаас алтан медаль авах зорилго
тавиад байгаагаа дуулгасан юм. Г.Баасанжав багш 1971
онд МУИС төгссөн цагаасаа физикийн багш хийж байгаа. “Шинэ Монгол”
сургуульд багшилж байгаад
тэтгэвэрт гарчээ. Өдгөө тэрбээр сургуульдаа зөвлөх багшаар ажиллаж,
олимпиадын хүүхдүүд
бэлтгэдэг байна. Дөрөвдүгээр нүүрээс энэхүү сонирхолтой яриаг уншаарай.

Үл хөдлөх хөрөнгө
оруулалтын “Юу эм си
альфа” компанийн гүйцэтгэх захирал Н.Монсортой хийсэн ярилцлагыг 11 дүгээр нүүрт нийтэллээ. Энгийн орон сууцны үнэ арав
гаруй хувиар унаж, тансаг зэрэглэлийн
байрууд үнээ алдаагүй байгаа тухай эндээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *