МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдах тов гараагүй байгаа ч сайдад нэр нь дэвшээд буцаагдсан дөрвөн горилогчийг дахин УИХ-д өргөн мэдүүлэхгүй нь тодорхой болжээ.
Бидэнд олдсон мэдээллээр Ерөнхий сайд болон МАН-ын удирдлагууд дээрх байр суурь барьж буй аж. Ингэхдээ нэгэнтээ нэрийг нь сайдад нэр дэвшүүлэхэд олон нийтээс шүүмжлэл хүлээсэн, мөн Авлигатай тэмцэх газрын зүгээс тэднийг сайдаар томилох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэсэн дүгнэлт гаргасан тул Ерөнхий сайд шийдвэрээ гарган, 11 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан тул дахин мэдүүлэх дөрвөн сайдад цоо шинэ хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж эх сурвалж хэллээ.
Сайдад нэр нь дэвшээд буцаагдсан эрхмүүдэд Д.Цэнгэл, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ж.Цолмон нар багтаж байгаа юм.
Тиймээс дахин нэр дэвшүүлэх сайд нарт цоо шинэ хүмүүсийг мэдүүлэх аж.