Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчид Завхан аймагт ажиллаж байна

Ардчилсан намын даргад таван нэр дэвшигч
өрсөлдөж, сонгуулийн сурталчилгаагаа өнөөдөр /2017.01.09/ Завхан аймагт
үргэлжлүүлж байна. Нэр дэвшигчид шинэ оны өмнө зүүн таван аймаг,
Баганнуур, Баганхангай дүүрэгт ажилласан бол Дундговь, Өвөрхангай,
Говь-Алтай аймгуудад ажиллаж өнөөдөр Завхан аймагт намынхаа гишүүдэд
мөрийн хөтөлбөрөө танилцуулж, уулзалт хийж байна.

Нэр дэвшигчид маргааш буюу нэгдүгээр
сарын 10-ны өдөр Архангай аймагт ажиллах юм байна. Мөн Хөвсгөл, Увс,
Ховд, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудад
ажилласанаар орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өндөрлөх юм. Үүний
дараа нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, намын гишүүддээ мөрийн хөтөлбөрөө
танилцуулж, уулзалтаа хийснээр намын дарга нарын сонгууль албан ёсоор
дуусах юм. Намын дарга нарын сурталчилгаа дууссанаар нэгдүгээр сарын
29-ний өдөр орон даяар зэрэг санал хураах юм.

Сануулахад, АН-ын даргад УИХ-ын гишүүн
С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын
гишүүн асан Л.Гантөмөр нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *