Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчдийг нөхөн бүртгэх хугацаа дуусна

Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, дууссанаар хуульд заасан үндэслэлээр нэр бүхий иргэдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

Тухайлбал, Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Ч.Даваабаяр, Увс аймагт нэр дэвшсэн Б.Сүрэнжав, Бүгд найрамдах намаас УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Дорждагва, МАХН-аас УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрогт нэр дэвшсэн Д.Чинзориг нарын нэр бүхий гишүүдийг тодорхой зөрчилтэйн улмаас нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэх тогтоолыг гаргасан.

Тэгвэл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан иргэдийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар “… нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх ёстой юм. Энэхүү хугацаа өнөөдөр буюу зургаадугаар 4-нд дуусна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *