Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, гэргий Б.Тунгалагийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хэсгийн хороо, 1709 дэх хэсгийн санал авах байранд саналаа өглөө.

Саналаа өгсний дараа нэр дэвшигч С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Төрийн дээр сандайлсан нам, улс төрийг хариуцлагатай, сахилга баттай байлгах Үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо бол ард түмнээсээ шууд сонгогддог тогтолцоо юм.

Төрд хариуцлага, сахилга бат хамгаас чухал байгаа. Ерөнхийлөгч өөрөөсөө сахилга бат хариуцлагыг хэрэгжүүлснээр нийгэмд хариуцлага хэрэгжиж, ард түмэн маань сайхан амьдарна. Ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь биелүүлж хэрэгжүүлэх болно. Монголын заяа их, тусгаар тогтнол мандан бадрал үргэлж хүчирхэгжих байх болтугай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *