Categories
мэдээ спорт

Нэмэлт цагт Оклахома Сити Тандер баг хожлоо

NBA-ын талбайн өнөөдөр дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Оклахома Сити Тандер талбай дээрээ Юта Жазз багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 51-38 харьцаагаар зочин баг илүүрхэж байсан ч гуравдугаар үед онооны зөрүү ойртож тав болсон байлаа. Шийдвэрлэх үед Ибака холын зайнаас оруулж дээрээс нь Кевин Дурант сүүлийн шидэлтийг хийж амжилтгүй болсноор 96-96 харьцаагаар тэнцжээ. Харин нэмэлт цагт Тандерууд илүү тоглосноор 98-104 харьцаагаар тав дараалсан ялалт байгууллаа.

Тус тоглолтод Кэвин Дурант 31 оноо, 5 самбараас бөмбөг авч 6оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Хэйвард 22 оноог авчээ

Бусад тоглолт

Минносато Тембэруолвз 101-108 Финикс Санс
Мемфис Гриззлис 97-100 Миами Хит
Филадельфи 76 76-96 Торонто Репторс
Юта Жазз 98-104 Оклахома Сити Тандер нэмэлт цагт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *