Categories
мэдээ нийгэм

Нэхмэлийн шар байрнуудыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил эхэллээ

Хан-Уул дүүргийн 2,3 дугаар хорооны
“Нэхмэлийн шар” гэх тодотголтой нийт 20 байранд 450 орон сууц өмчлөгч,
40 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байруудыг
“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны
барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж дахин
төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан билээ.

Эдгээр 20 байрыг таван багц болгон
хувааж тендер зарласан бөгөөд 3 дугаар багцад шалгарсан “Нутгийн буян
групп” ХХК нь 44 орон сууц өмчлөгч, дөрвөн аж ахуй нэгж байгууллагатай
гурван талт гэрээ байгуулах бөгөөд нэхмэлийн 15, 19-р байрны 0,56 га
талбарт 416 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний
хүртээмжийг сайжруулах үйлчилгээ, оффисын барилга байгууламжийг барьж
байгуулах юм.

Мөн эхний ээлжинд 14 дүгээр байрыг
буулган 160 айлын орон сууцны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа
энэ сарын 5-ны өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд ХУД-ийн ИТХ-ын дарга
Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, НЕТГ-ын орлогч дарга Э.Анар, Нутгийн
буян групп ХХК-ийн ерөнхий захирал Л.Бат-Орших зэрэг албаны бусад хүмүүс
оролцлоо. Ийнхүү ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Нэхмэлийн шар”
гэх тодотголтой байрнуудыг буулгаж дахин төлөвлөн барилгажуулах ажил
эхэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *