Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр төрөхийн амаржих өрөөний тааз нуржээ

Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 5-ны өдөр нуржээ. Энэ асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авчээ. Эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн байна. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажиллажээ.

-Өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан.

Энэ эмнэлэгт эмэгтэйчүүдийн бүх төрлийн хагалгаа хийдэг. Өндгөвчний хортой, хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг. Гэхдээ энэ тасагт жирэмсэн ээжүүдэд хагалгаа хийдэггүй гэнэ. Жирэмсэн ээжүүд маань айдаст автах вий гэж эмч нар хамгийн их санаа зовж байгаа юм байна.

Харин нөгөө гурван өрөө нь энэ өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн. Тийм болохоорнурахгүй гэх баталгаа байхгүй гэж эмч нар ярьж байна.

Энэ өрөөнд байсан тоног төхөөрөмжийн үнийг тооцож үзэхэд 69.5 сая төгрөгийн хохирол учирсэн байна. Жишээлбэл, унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүсчээ. Тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан байна.

Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар “Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой” гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад өгчээ.

Эмнэлгийнхний зүгээс “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *