Categories
мэдээ спорт

Нэгдүгээр сард спортын УАШТ-үүд товлогджээ

2017 оны эхний өдрүүд спортынхны хувьд завгүй байх нь. Топ төрлүүд болох хүндийг өргөлт, чөлөөт бөх, бокс, жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-үүд бүгд нэгдүгээр сард болно.

Нэгдүгээр сарын 3-наас дээрх төрлийн тэмцээнүүд эхэлж байгаа бөгөөд 18-нд сүүлийн тэмцээн болох тул эдгээр тэмцээний дараа улсын аварга болсон тамирчдаас Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх чиглэл барих ажээ.

Нэгдүгээр сард болох УАШТ-ий хуваарийг танилцуулъя.

  • Нэгдүгээр сарын 3-5-нд: Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ
  • Нэгдүгээр сарын 6-8-нд: Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ
  • Нэгдүгээр сарын 9-15-нд: Боксын насанд хүрэгчдийн УАШТ
  • Нэгдүгээр сарын 16-18-нд: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ тус тус болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *