Categories
мэдээ улс-төр

Нэг удаагийн буцалтгүй тусламж, орон байрны дэмжлэг, урамшууллыг зогсоохоор болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийлээ.

Түүний хийсэн мэдээллээр бол өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгахаар болсон байна. Шалгалтын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байна. Ажлын хэсэг хөгжлийн банк байгуулагдсан цагаас эхлээд санхүүжилттэй холбоотой асуудлыг шалгах бололтой.

Харин төрийн өмчийн болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагуудын цалинг бууруулахыг холбогдох сайд нар үүрэг болгожээ. Үүнд: нэг сарын цалин 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 саяаас дээш төгрөгийн цалинтай бол 60 хувь бууруулахаар болжээ. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн удирдлагын нэг удаагийн буцалтгүй тусламж, орон байрны дэмжлэг, урамшууллыг зогсоохоор болжээ. Цаашид эдгээр албан тушаалтны цалинг шинэчлэн тогтоохыг холбогдох сайдад даалгасан байна.

Түүнчлэн аж ахуй нэгжийн албан татварын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах хуулийг төслийг баталсан байна. Энэхүү үзэл баримтлалд жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй нэр бүхий албан байгууллагад нэг хувийн татвар оногдуулахаар тусгажээ. Мөн малын гаралтай бүхий л түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаар даалгасан байна. Мөн түүнчлэн зарим чиглэлийн авто замын санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *