Categories
мэдээ нийгэм

Нэг газрыг гурван иргэнд давхардуулан олгосон зөрчил илэрчээ || DNN.mn

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзав.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Атарболд “Миний бие 2021 оны есдүгээр сараас өөрийн өмчлөлийн дөрвөн давхар барилгадаа давхар нэмэх барилгын ажлыг эхлүүлсэн.

Гэтэл барилга барьж эхлээд гурав хонож байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоосон. Уг нь Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл авсан байсан. Барилгадаа давхар нэмэхийн тулд банкнаас зээл авсан. Одоо урин цагт барилгаа үргэлжлүүлж барих асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн юм.зураг

Тухайн иргэний асуудлыг нарийвчлан судлахад давхар нэмж барьж буй барилгыг Д.Атарболд дангаар өмчилдөггүй, давхар бүрийг бусдад худалдсан бөгөөд тэдгээр өмчлөгчдийн нэг нь давхар нэмж бариулахгүй хэмээн гомдол гаргасан байжээ.

Иргэн төрийн байгууллагад анхнаасаа мэдээллээ үнэн зөв өгөөгүй, ганцхан өөрийн өмч мэтээр шийдвэр гаргуулснаас энэхүү асуудал үүссэн болохыг Ерөнхий архитектор Н.Нацагдорж тайлбарласан юм. Тиймээс тухайн иргэнийг өмчлөгчийн маргаанаа зохих журмын дагуу шийдвэрлэж, барилгын давхар нэмэхийг эсэргүүцээд буй иргэнтэй зөвшилцөхийг санал болгосны сацуу холбогдох хууль, дүрэмд захиалагч байгууллага үнэн зөв эсэхийг бүрэн хариуцна гэж заасан байдгийг сануулав.

зураг

ulaanbaatar.mn

Харин Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ц.Болд 2015 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1,610 ам метр газрыг амины орон сууцны зориулалтаар таван жил эзэмших эрх авсан. Мөн ондоо эзэмших эрхээ үйлчилгээний зориулалтаар сольжээ.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар уг газрыг гурван иргэнд давхцуулан олгосон байна. Энэхүү асуудлыг шийдэж өгөхийг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржоос хүсэв.

зураг

Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадтайгаа уялдаатай ажиллахгүй бол энэ мэт гомдол санал тасрахгүй. Үүнээс үүдэн иргэд хохирдог байж таарахгүй. Иргэн Ц.Болдод Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх өгсөн байтал дүүргийн Засаг дарга өөр бусдад өмчлүүлэх шийдвэрийг давхардуулан гаргасан байна. Тэгэхээр иргэн Ц.Болд шүүхэд хандан, асуудлаа шийдүүлэх боломжтой” гэв.

Иргэдтэй уулзсан уулзалтын мэдээллийг тэмдэглэл хөтлөн Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныханд танилцуулж, шийдүүлэх ажлыг шуурхай зохин байгуулдаг гэдгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *