“Нээлттэй
Улаанбаатар-2014″ авлигын эсрэг олон улсын форум ирэх сарын 6-7-ны өдөр
Улаанбаатар хотод болно. Энэхүү форум нийслэлийн Засаг даргын
санаачилгаар анх удаа зохион байгуулагдаж буй аж. Форумыг нийслэлийн Засаг
даргын Тамгын газар, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран зохион
байгуулах бөгөөд гадаад, дотоодын 250 гаруй төлөөлөгч оролцоно. Уг форумын
талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт нийслэлийн Засаг
даргын Тамгын газарт болно.