Categories
мэдээ нийгэм

Неандерталь хүний дүр төрхийг танилцуулав DNN.mn

Алтайн уулсын дунд орших хоёр агуйд 54,000 жилийн өмнө амьдарч байсан нийт 20 орчим оршин суугчийн генетикийн мэдээллийг боловсруулсан эрдэмтэд тэдний заримдүр төрхийг сэргээн босгожээ. Чагырская агуйд 11 гишүүнтэй неандерталь гэр бүл амьдарч байсан бол холгүй орших Окладников агуйд бусад нь хамтран амьдарч байсан байна. Эрдэмтэд хоёр агуйгаас олдсон 17 яс, шүдийг шинжлэн судлаад долоон эрэгтэй, зургаан эмэгтэй, тэдгээрийн найм нь насанд хүрэгч, тав нь хүүхэд байсныг тогтоосон байна.

Энэ удаагийн судалгаа генетик талаас гадна неандерталь хүмүүсийн нийгмийн харилцааг судалснаараа онцлог болсон гэж Германы Макс Планкийн Хүрээлэнгийн Эволюцын Антропологийн салбарын судлаач Лауриц Сков онцолжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *