2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг баталсан юм.
Ингэснээр энэ оны тавдугаар сарын НДШ-ээс эхлэн хуульд заасан хувиар олгож эхлээд байгаа билээ. Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ.
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас/НДЕГ/ өгсөн мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын НДШ-ийн буцаан олголтыг долдугаар сарын 25-наас өгч эхэлнэ гэв.
Тавдугаар сарын буцаан олголтоо дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан авч чадаагүй иргэдийнхийг долдугаар сард нөхөн олгох юм байна.
Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авах юм. Хуулийн дагуу хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Харин газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүйг салбарын сайд мэдээлж байв.
НДШ-ийн 50%-ийн буцаан олголтоор та хэдэн төгрөг авах боломжтойг ЭНД дарж шалгана уу.