Америкийн “NBC” телевизийн сэтгүүлч, гэрэл зурагчин Ашока Мукпо Либери улсад сурвалжлага хийж байхдаа эболагийн халдвар авсан нь илэрчээ. Тэрбээр энэ сарын 3-нд халдвар авсан нь тогтоогдож, Либери улсад эмчлүүлж байсан юм. Тэгвэл сэтгүүлч залууг АНУ-ын эрүүл мэндийн ажилчид тусгай онгоцоор тээвэрлэж Нью Йорк хотод авчирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.7Сэтгүүлчийн ээж Диана Мукпо “Хүүгийн минь бие хэвийн байгаа гэсэн. Тэгэхдээ би нүдээрээ хараагүй л байна. Хүүгээ хэр зэрэг өвдсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Хүү минь үхэлд хүрэх аюултай эбола туссан нь “NBC” телевизийн удирдлагуудын буруу. Эбола дэгдсэн Гвиней, Нигер, Сьерро-Леон, Либери улс хилээ хаасан байсан. Тэгтэл хүүг минь эболагийн голомт руу илгээсэн” гэж хэлжээ.7Ашока Мукпо өнгөрсөн сар Гвиней улсад сурвалжлага хийж байгаад энэ сарын эхээр Либери улсад ирсэн аж. Мөн Мукпотой хамт явсан зураглаач залууг шинжилгээнд хамруулжээ. Түүний шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа гэж ДЭМБ-аас мэдэгдэв.