Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй хүүхэд хар тамхинд холбогдсон 18 тохиолдол гарчээ

ЗурагЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, аюул уршгийн талаар бодит мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх “Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сургалт зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад ЕБ-ын Орчлон сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид хамарсан бөгөөд тэд энэ төрлийн бодисын хор хөнөөл, түүнтэй холбоотой гэмт хэргийн талаар мэргэжлийн хүмүүсээс сонсч мэдээлэл авах нь тодорхой хэмжээний мэдлэгтэй болж өөрийгөө болон найз нөхдийгөө буруу зуршлаас хамгаалах, бусдад уруу татагдахгүй байх ач холбогдолтой гэдгийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ариунжаргал онцлов.

Сэтгэцийн эмгэг судлалын Үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Сурагчдад мансууруулах бодисын хор холбогдлыг энгийн, ойлгомжтой тайлбарлаж өгснөөр урьдчилан сэргийлэх чухал ажил болж байгаа юм. Энэ төрлийн бодист донтсон хүмүүст эмчилгээний үр дүн гарахад хэцүү байдаг учир түүнээс нь сэргийлж урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй байдаг” гэлээ. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүмүүс бусдад уруу татагдах, интернетийн сүлжээг хяналтгүй ашиглан сонирхсон мэдээллээ авч чаддаг болсон зэргээс шалтгаалан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгааг ЭЦА-наас сэрэмжлүүллээ. Энэ онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт насанд хүрээгүй хүн холбогдсон 18 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн сургалтыг эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн сургуулиудад, цаашлаад бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *