Categories
гадаад мэдээ

НАСА зурхайн ордуудад ямар нэг өөрчлөлт ороогүй гэв

Image result for NASAНАСА зурхайн ордуудад “Офиукус” буюу “Тэнгэрийн мөрний орд” нэртэй 13 дахь ордыг шинээр нэмсэн гэх мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөөр хурдацтай тархаж байгаа билээ. Бүр yahoo, Cosmopolitan зэрэг томоохон сайт энэ талаар мэдээллэж, зарим хүн итгэчихсэн байсан гэхэд хилсдэхгүй.

Их Британийн “Cosmopolitan” “Оддын зурхайн бүтэц бүр эртний 3.000 жилийн тэртээ Вавилоны үед бий болсон байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд манай гарагийн тэнхлэгийн хазайлт өөрчлөгдсөн тул үүнийг дагаад одны ордуудын байрлал дагаад өөрчлөгдсөн.

Тиймээс дэлхий нарыг тойрохдоо 12 биш 13 одны ордыг дайран өнгөрч байгаа тул шинэ орд бий болсон төдийгүй НАСА-гаас танилцуулж буй шинэчилсэн зурхайд бүх ордууд шинэ хуваарьтай болж 13 дахь ордыг шинээр нэмжээ.

Энэхүү орд нь “Офиукус” буюу “Тэнгэрийн мөрний орд” гэсэн нэртэй аж” хэмээн нийтэлжээ.

Хэрвээ энэ үнэн байсан бол зурхайн тоолол ийм болох байсан юм.

Матрын орд, Нэгдүгээр сарын 20 – Хоёрдугаар сарын 16

Хумхын орд, Хоёрдугаар сарын 16 – Гуравдугаар сарын 11
Загасны орд, Гуравдугаар сарын 11 – Дөрөвдүгээр сарын 18
Хонины орд, Дөрөвдүгээр сарын 18 – Тавдугаар сарын 13
Үхрийн орд, Тавдугаар сарын 13 – Зургадугаар сарын 21
Ихрийн орд, Зургадугаар сарын 21 – Долдугаар сарын 20
Мэлхийн орд, Долдугаар сарын 20 – Наймдугаар сарын 10
Арслангийн орд, Наймдугаар сарын 10 – Есдүгээр сарын 16
Охины орд, Есдүгээр сарын 16 – Аравдугаар сарын 30
Жинлүүрийн орд, Аравдугаар сарын 30 – Арваннэгдүгээр сарын 23
Хилэнцийн орд, Арван нэгдүгээр сарын 23 – Арван нэгдүгээр сарын 29
Офиукус, Арван нэгдүгээр сарын 29 – Арван хоёрдугаар сарын 17 (шинэ орд)
Нумын орд, Арван хоёрдугаар сарын 17 – Нэгдүгээр сарын 20

Тэгвэл НАСА зурхайн тоолол өөрчлөгдөөгүйг албан ёсоор мэдэгдлээ. НАСА “Энэ буруу ойлголт бага насны хүүхдүүдэд зориулсан “Space Place” хэмээх цахим хуудаснаас үүдэлтэй.

Бид уг хуудсаар дамжуулан орд болон тэдгээрийн утга учир, 3000 жилийн өмнөх Вавилончууд од эрхсийг хэрхэн ашиглаж, сэтгэж байсныг харуулахыг зорьсон юм.Өдгөө ордны байрлал 3000 жилийнхээс өөр болсон нь үнэн. “Space Place” дээрх нийтлэлээр Астрономи, Астрологи хоёрын ялгааг харуулж, шинжлэх ухаан, математикт суурилсан судалгааны мөн чанарыг таниулахыг эрмэлзсэн” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *