Categories
мэдээ нийгэм

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ? зурган илэрцүүд

Улаанбаатарт өнөөдөр 33 хэм хүртэл хална гэсэн албан мэдээлэл байна. Түүнчлэн Ус, цаг уур, орчны мэдээллийн хүрээлэгээс ойрын өдрүүдэд 31-36 хэм хүртэл хална гэсэн урьдчилсан мэдээлэлийг өгөөд байгаа. Хэт халалтын улмаас иргэд нарших, харвах зэрэг тохиолдол ихэсдэг билээ. Тэгвэл ойрын халуун өдрүүдэд наршихаас хэрхэн хамгаалах талаар энгийн зөвлөгөөг хүргэж байна.

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Халуун хурц нартай өдөр гадуур удаан хугацаагаар явахаас татгалзах

-Нарны малгай, шил болон нарнаас халхлах шүхэртэй явах

-Малгай болон алчуур норгож толгой, хүзүүн дээрээ тавих

-Хурц нартай өдөр хэт халуун цай, хоол идэхгүй байх

-Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Наршсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бие сулрах

-Толгой эргэж өвдөх

-Дотор эвгүйрэх

-Биеийн халуун нэмэгдэх

-Амьсгаа цухалдах

-Хөлс гарах нь багасах зэрэг шинж тэмдгүүд наршсан тохиолдолд илэрдэг байна.

Наршсан бол ямар арга хэмжээ авах вэ?

-Аль болох сүүдэр бараадаж зулай хэсгийг бүлээн усаар шавших

-Сэрүүн газар хэвтүүлж, давстай хүйтэвтэр ус уулгана

-Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.

-Өвчтөн сэрсний дараа буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно. Ингэхдээ эмчийн заавраар өгөхийг анхаарах хэрэгтэй.

Дээрх зөвлөгөөнүүд нь наршсан хүнд үзүүлэх анхны тусламж бөгөөд хамгийн гол нь яаралтай эмнэлэгийн тусламжийг үзүүлэхийг битгий мартаарай.

Ц.АНАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *