Categories
гадаад мэдээ

​Нарны аймагт тавтай морил

Related imageТаныг өөрийн компьютерийг ашиглан нарны аймагт тавтай морилохыг “Google Maps” урьж байна. Энэхүү зургийг хийхэд 20 жилийн өмнө Санчир гаригруу ниссэн сансрын “Cassini” аппаратын авсан фото зургуудыг ашигласан гэнэ.“Cassini” аппарат хагас сая фото зураг дэлхийд илгээж, Санчирын дагуул гариг Титан дээр Европын сансар судлалын агентлагийн өөрөө явагчийг буулгасан билээ.Сансрын “Cassini” аппаратын дотор цельсийн 20 градус байсан учраасдэлхийн микроб хадгалагдан сансар эрхсийг бохирдуулж магадгүй хэмээн болгоомжилж эрдэмтэд яг сарын өмнө буюу есдүгээр сарын 16-нд хийн аварга гариг Санчирын агаар мандалд орж өөрийгөө устгах сүүлчийн тушаалыг энэ станцад өгсөн юм. “Google Maps”-ийн Нарны аймгийн зурагт 16 гариг болон тэдний дагуулууд багтаж байгаа юм байна.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *