Ирэх долоо хоногийн баасан гаригт буюу энэ сарын 20-нд нар бүтэн хиртэх юм байна. Дэлхийн бөмбөрцгийн умард хагаст бүрэн ажиглагдах энэхүү хиртэлт Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутагт тод харагдах аж.
Үүний өмнө 1997 оны гуравдугаар сарын 9-нд энэ бүс нутагт нарны хиртэлт ажиглагдаж байжээ.
Байгалийн энэ ховор үзэгдэл ОХУ-ын Уралд орчимт 20-ны өдрийн 14.42 цагт эхэлж, 15.43 цагт бүтэн хиртээд 16.41 цагт дуусах юм байна. Сар энэ үеэр нарны 56 хувийг халхалах аж. Нарны дийлэнх хувийг сар халхлах ийм хиртэлт дэлхий дээр 1999 оны наймдугаар сарын 11-нд тохиожээ. Дараагийн хиртэлт 2026 онд болно.