Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг хэсэгчилж хаана

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра:

“Өмнө нь Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна.

Дэлхийд гарсан цар тахалтай холбоотой авто замын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын ААН-үүд хил хорионд орсон. БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотой 20,9 км авто замд өнгө хучилт, туузан хаалт, явган зам, дугуйн замын барилгын ажил хийнэ. Урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой.

Энэ барилгын ажлын явцад авто замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн.

Мөн Замын цагдаагийн гүүрэн гарцад гүүрийн зүүн болон баруун талд дублёр замын барилгын ажил хийгдэнэ, үлдсэн хоёр рампын ажил байгаа. Мөн явган хүний гүүрэн гарцын ажил байна.

Эдгээр барилгын ажлуудыг хийхдээ бид технологийн горим алдагдуулахгүйн тулд хасах температуртай болтол барилгын ажлаа үргэлжлүүлнэ. Дахин хэлэхэд Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Маргааш буюу есдүгээр сарын 15-наас зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелиэр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийх юм. ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *