Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайхыг дагуул хот болгон хөгжүүлэх шийдвэр гарсан билээ. Улмаар хотын захирагчийг сонгох сонгууль тус дүүрэгт өнөөдөр явагдаж байгаа юм. Энэ сонгуульд нийт найман хүн нэр дэвшиж өрсөлдөж байна. Санал хураалт өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд орой 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм. “Одоогийн байдлаар санал хураалт 25 орчим хувьтай явагдаж байна, нийт 20 мянга 312 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Санал хураалттай холбоотой ямар нэгэн маргаантай зүйл болоогүй, санал хураалт хэвийн үргэлжилж байна” гэж Налайх дүүрэгт ажиллаж байгаа манай сурвалжлагч мэдээлэв.