Налайх дүүргийн захирагчийн сонгууль өнөөдөр болж байгаа. Налайх дүүргийн иргэд сонгуульд хойрго оролцдог хэмээгддэг. Тэгвэл өнөөдөр 07 цагт эхэлсэн сонгуулийн ирц 18 цагийн байдлаар нийт 20315 сонгогчийн 34.7 хувь буюу 7059 иргэн саналаа өгөөд байна. Түүнчлэн сонгуулийн Нэгдсэн штабт “Зарим нэр дэвшигч мөнгө тарааж байна” гэсэн гомдол ирсэн. Гэсэн ч үүнийгээ албан ёсоор баримтжуулаагүй байна хэмээн сонгуулийн Нэгдсэн штабаас мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр зарим нэр дэвшигч штабуудаар явж, иргэдтэй уулзан “Нутгийнхаа хүүхдийг дэмжээрэй” хэмээн 5000-10000 төгрөг өгч байгаа гэнэ.
Э.ЭНХ