Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найман цэцэрлэгийн хичээл хугацаандаа эхлэхгүй

Найман цэцэрлэгийн хичээл хугацаандаа эхлэхгүй зурган илэрцүүдНМХГ-аас 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах хяналт шалгалт явуулж байна. Шалгалтын явцад есдүгээр сарын 01-нд үйл ажиллагаа нь засварын ажлаас шалтгаалан эхэлж чадахгүй цэцэрлэг, сургуулиуд байгаа нь тогтоогджээ.

Тухайлбал Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ. Баянгол дүүргийн 38,73, Хан-уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулиудын барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтанд орох боломжгүй байна.

Түүнчлэн улсын хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн цогцолборууд нь цэцэрлэгийн гал тогоо, сургуулийн цайны газрыг нэг байхаар шийдвэрлэж өгсөн нь хүндрэл учруулж байна. Учир нь ерөнхий боловсролын сургуулиуд цайны газартай Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцэрлэг нь гал тогоотой, тогтсон цагийн хоол өгөх ёстой, 2 өөр статустай байгууллага юм. Түүнчлэн гал тогооны тоног төхөөрөмжийг ажиллуулахад 380 в-ийн цахилгааныг шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Мөн хэрэглээний ус зөөврийн байгаа нь хүндрэлтэй байгаа аж.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил нь тендер хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан жил бүр оройтдог дутагдал энэ жил ч гарсаар байна. Шалгалт үргэлжлэн явагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *