Categories
мэдээ нийгэм

Найман тохой өндөр Мигжэд жанрайсиг бурхан бүтээжээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, сумын Засаг дарга агсан Л.Дашзэвэгийн гэгээн дурсгалд зориулж, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд нь хамтран аймгийнхаа бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн дэргэд найман тохой өндөр Мигжэд жанрайсиг бурхныг дуганын хамтаар бүтээн залсан байна.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, Л.Дашзэвэг нь төр нийгмийн төлөө тасралтгүй 35 жил зүтгэснээс 33-д нь удирдах алба хашсан нэгэн байсан бөгөөд өөрийн хүч хөдөлмөрөө төрөлх сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө зарцуулсан нэгэн аж.

Л.Дашзэвэг агсны гэргий Б.Амаа “Мигжэд жанрайсиг бурхан нь нигүүлсэнгүй, эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг учир эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд сайн сайхан бүхнийг болоод эв нэгдлийг ерөөн энэхүү дуганаа бүтээн, аймгийнхаа хийдэд хүлээлгэн өгч байна. Үнэхээр баяртай байна. Хань минь үнэхээр буянтай хүн байжээ. Энэ олон түмний буяныг хурааж, сайн сайхан байлгахад тэнгэр бурхан минь ивээлдээ авна гэдэгт итгэж байна” хэмээн ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *