Сүүлийн 24 цагт 7500 хүнд шинжилгээ хийхэд 1288 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1027 нь Улаанбаатар хотод, орон нутагт 285, эмнэлгээс шалтгаалах халдвар 3 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 65266 боллоо гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Мөн дөрвөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 311 болж байна.
- 62 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан
- 37 настай эрэгтэй тавдугаар сарын 29-нд онош нь батлагдсан
- Найман настай охин зургадугаар сарын 01-нд онош нь батлагдсан
- 62 настай эмэгтэй зургадугаар сарын 03-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Одоогоор 5802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- Хөнгөн-3430
- Хүндэвтэр-1765
- Хүнд-475
- Маш хүнд – 132 хүн байгаа юм.