Categories
мэдээ нийгэм

Найман настай хүүд тарваган тахал өвчний сэжиг илэрчээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ сарын 4-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгдлээ. Найман настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна.

Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна.

Тухайн тохиолдолд сэжигтэн эцэг эхийн хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байна. Хэрэв халдвар авсан бол түүнээс гарах үр дагавар асар их хохирол авчирахын үгүйсгэхгүй.

Хуулиар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хорьсон ч нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол нь хууль хэрэгжихгүй байгааг харуулжбайна.

Иймд хууль хяналтын байгууллагууд ард иргэд хамтран ажиллаж аюулт өвчний эрсдэлээс сэргийлэх нь чухал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *